Гэрээт ахлагч бүсгүйчүүд тангаргаа өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-07 10:55:07

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Дорнод аймагийн Хилийн 0132 дугаар ангид ажиллаж байсан 20 гаруй үйлчилгээний ажилчдаас 7 эмэгтэйг сонгон шалгаруулан авч, өнөөдөр цэргийн тангараг өргүүллээ.

Тодруулбал, гэр бүлийн хүнээ даган хил хамгаалах салбарт үйлчилгээний ажил хийж байсан эмэгтэйчүүдийг гэрээт ахлагч болох боломжоор хангаж байгаа юм. Үүнийг Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын тогтоолоор “Цэргийн гэрээт алба хаах журам”-д тусгажээ. Ингэснээр эдгээр долоон эмэгтэй гэрээт албан хаагч болж, цэргийн алба хаагчийн адил цалингийн нэмэгдэл, ахуй хангамжаар хангагдах нөхцөл бүрдэж байгаа аж. 



Холбоотой мэдээ