Зам, тохижилтын ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-03 12:37:47

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын төвд энэ зун богино хэмжээтэй зам, авто зогсоол, явган хүний зам тавих, орон сууцнуудын дээвэр засварлах зэрэг тохижилтын ажил өрнөж байна. 

Тухайлбал, “Ган Хэрлэн” зочид буудлаас “Маршал” хотхон хүртэл 100 метр автозам, хоёр талаар нь явган хүний зам тавих ажил эхэлж, “Авто агро” ХХК гүйцэтгэж байгаа юм. Мөн орон нутгийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Тусгаар тогтнолын талбайн урд талын автозам, зогсоолыг шинэчлэх ажлыг хийж дуусгажээ. Одоогоор энэхүү замын урд хэсэгт явган хүний зам тавих ажил үргэлжилж байна. Нийт 80 метр урт, долоон метр өргөн тус замын хоёр талаар нийт 30 машин байрлуулах талбай, 100 метр явган хүний зам тавихаар төлөвлөжээ. Өнгөрсөн саруудад орон сууцны 11 байрны гадна явган хүний зам тавьсан бол 2016 оноос хойш аймгийн төсвийн хөрөнгөөр нийтийн орон сууцны 33 барилгын дээврийг засварлаад байна.

Холбоотой мэдээ