Энэ жил 104.2 мянган м.куб мод бэлтгэхээс 35.6 мянгыг бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-30 12:49:06

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ онд ойгоос 93.6 мянган м.куб галын түлээ, 10.6 мянган м.куб хэрэгцээний мод нийт 104.2 мянган м.куб мод авч ашиглана.

Үүнээс оны эхний зургаан сарын байдлаар 28.7 мянган м.куб галын түлээ, 6.9 мянган м.куб хэрэгцээний мод, бүгд 35.6 мянган м.куб мод бэлтгэж хэрэглэжээ. Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 117.5 сая төгрөгийг төсвийн орлогод оруулсан байна.

Архангай аймаг нийт 55.3 мянган км.кв нутаг дэвсгэртэй. Үүнээс 19.4 хувийг нь ойн сан эзэлдэг байна. 

Холбоотой мэдээ