Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-нд хатуу сануулга өгсөн тухай мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-23 12:00:18

МОСКВА. /TASS/. Дэлбэрэлт үйлдэж, хүний аминд халдана гэсэн заналхийлэл Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-нд ирж байгаа тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.


“Дэлбэрэлт үйлдэж, хүний аминд халдана гэсэн заналхийлэл Хятадын Элчин сайдын яаманд ирсэн нь АНУ-ын Засгийн газар гүтгэлэг тарааж, үзэн ядалтыг дэгдээсний дүн юм. Хятадын дипломатуудын эсрэг хязгаарлалт тогтоож, дипломат шууданг задлах нь манай улсад үзүүлж буй улс төрийн шахалтыг урьд өмнө нь байгаагүйгээр нэмэгдүүлж буй явдал юм” хэмээн Хуа Чуньин лхагва гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Хьюстон дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрыг АНУ хаахаар төлөвлөж буй энэ үед Вашингтон дахь дипломатуудыг нь заналхийлсэн тухай Хятадын эрх баригчид мэдэгдсэн байна. 


Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагусын танилцуулсан мэдэгдэлд дурдсанаар, "Америкийн оюуны өмч, америкчуудын хувийн мэдээллийг хамгаалахын тулд" Консулын газрыг хаахыг үүрэг болгосон ажээ.

Холбоотой мэдээ