Хөвсгөлд 28000 гаруй дотоодын жуулчид иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-23 11:22:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол орны аялал жуулчлалын тулгуур бүс болсон Хөвсгөл аймгийг зорих гадаад жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн.

Энэ жил коронавирүсний халдварын улмаас хил хаагдаж гадаадын жуулчид ирэхгүй байгаа юм. Харин дотоодын жуулчид зургаадугаар сарын 20-оос эхлэн Хөвсгөл нуурыг зорьж эхэлсэн байна. Энэ сарын 15-ы байдлаар 28200 дотоодын аялагчид ирсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Дуламсүрэн мэдээллээ. Хил хаахаас өмнө Ханхын хилээр 384 гадаадын  иргэд ирсэн гэнэ. Өнгөрсөн онд дотоодын 56534, гадаадын 26137 жуулчин ирж гадаад жуулчдын тоо 2018 оноос хоёр дахин нэмэгдэж байсан ажээ.

 

Холбоотой мэдээ