Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний усаар зорчихгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-22 19:56:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас ард иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний усаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Сүүлийн үед иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрнөөр гарч яваад амь насаа алдар тохиолдол гарсаар байгаа гэнэ. Тухайлбал  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалант багийн Баян нуур гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 136 км, сумын төвөөс урд зүгт 5 км  иргэн Г нуурт осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мотоцикл олдсон газраас урагш 60 метр зайд нуурын усан дотроос цогцсыг олж гарган сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

 

Холбоотой мэдээ