Сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-07-22 16:56:49

Өмнөговь /МОНЦАМЭ/.Өмнөговь аймагт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулна.

Тус аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой ХХК-иас санхүүждэг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-аас санхүүжүүлэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Үүний нэг нь дээрх шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл юм. Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн төв, Даланзадгад сум өвлийн улиралд агаарын бохирдол өндөр болоод байгаа. Тиймээс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд тухтай амьдрах орчныг нь сайжруулах зорилгоор сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байна. Шахмал түлш хэрэглэж эхэлснээр өвөл, хаврын улиралд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа. Үүнээс гадна "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн санхүүжилтээр Даланзадгад сумын Гурвансайхан хороололд баригдах 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Гашуунсухайт боомтод хяналтын камераар тоноглогдсон цамхагт харуулын байр барих ажлыг санхүүжүүлж ажиллахаар боллоо хэмээн аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв.

Холбоотой мэдээ