Дэлгэрмөрөн голд живсэн иргэнийг зургаа дахь өдрөө хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-22 16:45:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Гонгойн-Олом гэдэг газар сумын төвөөс хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км-т тус сумын харьяат иргэн 34 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ар гэрийнхэн 6 дахь өдрөө эрэн хайж байна.

Өчигдөр  Гонгойн-Олом гэдэг газраас Хүүшийн булан гэдэг газар хүртэл усаар 70 км-т завиар явж, газраар 60 км-т, 1-2 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20 цаг 55 минутад  түр зогсоосон өнөөдөр өглөөний   08 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн ажээ.

Холбоотой мэдээ