Улаанбурхан-улаанууд өвчлөлийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 13:51:12

Өвөрхангай аймгийн 19 суманд улаанбурхан-улаанууд өвчний дархлаажуулалтын вакциныг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хийж эхэллээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудад нэмэлт дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Сэрчмаа, Боловсрол соёлын газрын дарга Ч.Самбуу-Ёндон, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнхжаргал болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд оролцсон юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр дөрвөн сургуулиас хамрагдах ёстой 18-30 насны 620 багш, сурагчид вакцинаа хийлгэсэн байна. Арвайхээр сумын хэмжээнд бүх өрхийн эмнэлгүүд харьяа баг бүртээ байнгын болон явуулын пост ажиллуулж байгаа бол сум хооронд, Улаанбатаар хот хооронд зорчиж буй иргэдэд Авто тээврийн төв дээр дархлаажуулалтын явуулын пост ажиллуулж вакцинжуулалтыг хийж эхлээд байна.

Энэхүү дархлаажуулалт аян амралтын өдөр харгалзахгүйгээр 12 өдөр үргэлжилж, зорилтот бүлгийн иргэдийг 100 хувь хамруулах зорилт тавин ажиллаж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ