Хатгамал хээг брэнд болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 13:01:59

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийнхөн улсын үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл хийж байна.

-Нийт МСҮТ-ийг хамруулах энэ үзэсгэлэнг нийслэл Улаанбаатар хотын төв талбай дээр энэ сарын 20-ноос Хөдөлмөрийн Яам зохион байгуулна. Эхний арван байр шагналтай. Байр эзлэхээр казах үндэсний өвөрмөц хатгамал хээтэй орны аравч, хувцас хунар, зургаан төрлийн уут цүнх зэрэг эдийг урлан бэлтгээд байна. Эдгээр хатгамал хээг аль ч улс оронд европ хувцсанд хэрэглэн гоёх, улмаар брэнд бүтээгдэхүүн болгох зорилготой.

Дашрамд нь дурдахад манай төвийн сургалтын орчин бүрэн сайжирсан, мянга орчим суралцагч, зуу орчим багштай, 16 төрлийн мэргэжлээр ажилчин бэлтгэдэг гэж төвийн захирал Р.Гүлстан ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ