Хонконгийн “Disneyland”-ийг дахин хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-07-14 17:41:16

ХОНКОНГ. /NHK/. Хонконгт коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан засаг захиргааны хүсэлтийн дагуу тус хот дахь “Disneyland” сэдэвчилсэн паркийг лхагва гаргаас түр хугацаагаар дахин хаахаар болжээ.


Хонконг дахь “Disneyland”-ийг цар тахлын улмаас өнгөрсөн нэгдүгээр сард хаасан бөгөөд зургаадугаар сарын 18-наас нээгээд байсан юм. 


“Тасалбарууд худалдан авсан өдрөөс хойш зургаан сарын хугацаанд хүчинтэй хэдий ч үйлчлүүлэгчид мөнгөө буцаан авах мөн боломжтой” гэж уг паркийн операторууд мэдээлжээ.


Хонконг халдварын тархалтыг тавдугаар сараас хойш хяналтдаа аваад байсан боловч энэ сарын эхнээс халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгджээ. Хонконгт сүүлийн найман өдрийн хугацаанд халдварын 180 гаруй тохиолдол илэрсэн байна. 

Холбоотой мэдээ