АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-07-09 10:55:12

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид ирэх долоо хоногт 15 гаруй жилийн хугацаанд анх удаа Холбооны улсын хэмжээнд шийтгэгдсэн гэмт хэрэгтнүүдийн цаазаар авах ялыг гүйцэтгэнэ гэж “Associated Press” засан хүмүүжүүлэх газруудын эх сурвалжаас иш татан мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, цаазаар авах ажиллагаа ирэх даваа гаргаас эхэлнэ. Долоо хоногийн хугацаанд Индиана муж улсын шоронд хоригдож буй нийтдээ гурван хоригдолд үхлийн тариа хийх бөгөөд тэд хүүхдийн амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял авсан хүмүүс аж. Гэмт хэрэгтнүүдийн болон хохирогчдын ар гэрийнхэн цаазын ялыг гүйцэтгэх ажиллагаанд оролцох боломжтой боловч коронавирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүгд амны хаалт зүүх ёстой байна.


“The Washington Post” сонинд мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид хамгийн сүүлд 2003 онд цаазын ялыг гүйцэтгэжээ. Үүнээс хойш үхлийн тариа хэрэглэх журам батлагдаагүйн улмаас нэг төрлийн албан бус мораторийн арга хэмжээ хэрэгжиж байв. Холбооны улсын түвшинд цаазаар авах ялыг хэрэгжүүлэх үйл явц тасалдсан хэдий ч сүүлийн жилүүдэд АНУ-д энэ арга хэмжээг муж улсуудын эрх баригчдын түвшинд хэрэгжүүлж байжээ.


Холбоотой мэдээ