Авто засварын дадлагын төвтэй боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-07-07 11:06:43
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Политехникийн коллежийн авто засварын өргөтгөл шинэчлэлт буюу дадлагын байрны барилга ашиглалтад орлоо.
Тус дадлагын байр нь тэнхлэгээрээ 24.0м х 13.0м хэмжээтэй хоёр давхар барилга юм. Барилгыг орон нутгийн “Зүүн шанд” ХХК гурван сарын хугацаанд барьж гүйцэтгэж, ийнхүү байнгын ашиглалтад хүлээлгэн өгчээ. Ингэснээр Политехникийн коллежийн оюутнууд зориулалтын орчинд дадлага сургуулилтаа хийх боломжоор хангагдаж байна.
Тус төвийг Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр барьж байгуулжээ.
Холбоотой мэдээ