Мандах, Сайхандулаан сумын нутгаар зуншлага тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-07-03 14:09:51

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн УЦУОША-наас аймгийн хэмжээний газар нутгийн зуншлагын байдал, бэлчээрийн ургамлын гарцын судалгаа хийлээ.

Энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар аймгийн бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-10 см, бэлчээрийн ургамлын ургалтын байдал сумын нутгийн дөрвөн зүгийн үнэлгээгээр Даланжаргалан сумын хойд, Иххэт сумын баруун болон өмнөөс бусад, Өргөн сумын хойд хэсэг, Дэлгэрэх сумын нутгаар сайн байгаа аж.

Харин Мандах сумын нутгаар маш муу буюу цухуйлтгүй, Сайншанд сум, Сайхандулаан сум, Өргөн, Иххэт сумын баруун, Замын-Үүд, Хөвсгөл, Улаанбадрах сумын хойд хэсгээр муу, бусад нутгаар дунд зэрэг байна. Зуншлага тааруу байгаа Мандах, Сайхандулаан сумын малчид урагшаа Хөвсгөл, Хатанбулаг болон зэргэлдээ сумын нутагт руу отроор явжээ. 

Холбоотой мэдээ