АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse” байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.
Тодруулбал, зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт
олон улсын хүмүүнлэгийн онгоцоор ирээд байна.
Эх
орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай
штабаас мэдээллээ.