Гамшгийн эрсдэлийг бууруулахад “Боосай” картаар мэдлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-30 12:45:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын Өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтээр Ховд аймгийн Онцгой байдлын газарт хэрэгжиж буй “Орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг сайжруулах” төслийн багийн гишүүдтэй уулзав.


Уулзалтын үеэр төслийн хүрээнд хийсэн гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт картын талаар зөвлөлдсөн байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт буюу “Боосай” карт нь Японы уламжлалт тоглоом бөгөөд тус картаар дамжуулан хүүхэд, багачуудад гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах боловсрол олгох юм байна.




Тус зурагт картыг төслийн баг, Ховд аймгийн хүүхэд, багачуудтай хамтран бүтээсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаас хүүхэд, багачуудад түгээн дэлгэрүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ