Тусгай зөвшөөрлийн өргөдлийг ирэх сард цахимаар авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-23 14:00:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрөл авах аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийн өргөдлийг 2020 оны 7 дугаар сарын 5-25-нд авахаар болжээ.


Эрчим хүчний сайдын 2019 оны 299 дүгээр тушаалаар эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталсан байна. Зөвшөөрөл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж өргөдлөө http://www.license.energy.gov.mn цахим хаягаар илгээх аж.


Жич: Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг http://energy.gov.mn/p/40 цахим хуудсанд байршуулсан байна.

Холбоотой мэдээ