ОБЕГ хайлтын "What3Words" системийг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-22 09:06:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ байгууллагынхаа хэмжээндээ хайлтын, байршил тогтоох “What3Words” системийг нэвтрүүлэхээр боллоо.

Тус байгууллага “what3word” программыг нэвтрүүлэх зорилгоор “What3Words лимитэд" компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд тус системийг нэвтрүүлж ашиглах талаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын мэргэжилтнүүдэд цахим сургалт явуулав. Сургалтаар “What3Words” системийг ашиглан дуудлагаар ирүүлсэн 3 үгээр тусгайлсан хаягаар байршлыг тогтоож ажиллах талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Шадар сайдын 3 дугаар сарын 12-ны 22 тоот тушаалаар баталсан “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол хэрэгцээг үнэлэх заавар, аргачлал”-д гамшиг аюулт үзэгдэл, ослын дуудлагыг хаягийн бүртгэл, координат, 3 үгт хаягийг ашиглах талаар заажээ. Энэхүү системийг нэвтрүүлснээр аливаа аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломж бүрдэнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ