Франкфуртаас 256 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-20 11:01:23
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 10:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, 256 иргэн эх орондоо ирлээ.


Тэдгээрийн дотор эрүүл мэндийн шалтгаантай 51, өндөр настан 33, жирэмсэн 2, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 50 хүн, оюутан, ар гэрийн гачигдалтай, амьдрах байр оронгүй болсон, санхүүгийн боломжгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 120 иргэн байна.


Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Кентавр, Корпорейт зочид буудал, Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлана.

Холбоотой мэдээ