Ялалтын 75 жилийн ойд зориулан шинэ марк гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2020-06-19 16:39:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан Монгол шуудан ХК-иас “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний зураг бүхий марк худалдаанд гаргажээ.


Аугаа их эх орны дайны ялалтад зориулсан Монголын ард түмний тусламж болон монгол морины байгуулсан түүхэн гавьяаг Оросын ард түмэн мартаагүй бөгөөд хөрш хоёр улсын харилцааг улам бататган бэхжүүлэх онцлох үйл явдал юм.



Ташрамд дуулгахад, Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан 2015 онд Монголын ард түмнээс бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө нь Москва дахь Монгол Улсын ЭСЯ-ны хашаанд хоёр жил болсон юм. Монгол Улсаас ОХУ-д сууж байсан Элчин сайд Б.Дэлгэрмаа тэр үед санаачилга гаргаж Москва хотын дарга С.Собянинтай уулзан хүсэлт тавьснаар зөвшөөрөл авч 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Москвагийн ариун газар болох Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд уг хөшөөг байрлуулсан юм байна.

Холбоотой мэдээ