Дарханхаан уулын тахилга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:57:06

Хатгин хошууны тахилгатай хайрхан Дарханхаан уулын тахилгийг жил бүрийн зуны  эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр тахидаг уламжлалын дагуу 5 сарын 9-ний өдөр тахилаа.

Тахилгад нутгийн зон олон өргөнөөр хүрэлцин ирж оролцсон байна. Тахилгын үеэр аймаг сумын цолтой хүчит бөхийн барилдаан,хурдын морины уралдаан, үндэсний сурын харваа, шагайн харваан тэмцээнүүд зохион байгуулагдаж өргөн дэлгэр наадам болжээ.  

Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэ мандал хийдийн лам хуварга, Баян-Эрхэт шашны сургуулийн сурагчид оролцон уул овоогоо аргадаж ном айлдан, нутгийн зон олонд буян ном айлдлаа. 

Хатгины их эрдэмтэн Сүхбаатар гуйн судалгаанаас үзхэд Дарханхаан уул нь 2000 гаруй жилийн түүхтэй гэж үзсэн байдаг. Мөн Дарханхаан уулнаас олдсон эд зүйлсээс үзэхэд энэхүү хайрханыг  Хүннүгийн үеэс тахиж шүтэж ирсэн гэж үздэг юм байна.

Төрийн тахилгат  Дарханхаан уулын их тахилгыг 3 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд ирэх жил их тахилга болох юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ