Обама, Путин нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-25 10:41:59

БЭЭЖИН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногийн даваа гарагт Нью-Йорк хотод уулзана гэж тус хоёр улсын албаны хүмүүс мэдэгдлээ.

Обама, Путин нар бараг нэг жил нүүр тулж уулзаагүй байгаа юм.

Сирид ОХУ цэргийн тусламж үзүүлж байгаа болон өнгөрсөн онд Украины Крымыг ОХУ улсдаа нэгтгэсэнтэй холбоотойгоор АНУ болон ОХУ сөргөлдөөнтэй буй энэ үед уг уулзалт болох гэж байна.

Хоёр улсын удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзана.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд