Сонгогчдын тоо орон нутагт тогтмол өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-18 15:17:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд санал өгөх сонгогч иргэдийн тоо тогтмол өсөж иржээ. Тодруулбал, хамгийн сүүлийн буюу 2016 ны УИХ-ын сонгуульд сонгуулийн насны нийт 1.9 сая хүн тоологджээ. Тэдний1.4 сая нь буюу 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өгжээ. Хэдий анхны буюу УИХ-ын 1992 оны сонгуулийн 95.6 хувьтай харьцуулахад саналаа өгсөн иргэдийн тоо буурч ирсэн ч сонгогч иргэдийн тоо тогтмол өсөж ирэв. 

Тухайлбал, Баянхонгор аймагт сонгогчдын тоо 1992 онд 39.702 байсан бол 1996 онд 41.311, 2000 онд 44.919, 2004 оны сонгуульд 45.007, 2008 онд 48.500, 2012 онд 51.747, 2016 онд 55.609 болж тогтмол өсөж иржээ. Тус аймгийн хүн амын тоо 84.807 юм. 

Говь-Алтай аймгийн нийт хүн ам 56.587 бүртгэлтэй байгаагаас сонгогч иргэдийн тоо 1992 онд 32.170, 1996 онд 34.185, 2000 онд 35.313, 2004 оны сонгуулиар 32.815 болж буурч байсан бол 2008 онд 34.313, 2012 онд 33.905, 2016 онд 35.501 болж мөн өсөж иржээ. 


Орхон аймгийн нийт хүн ам 107.634 бүртгэгдсэнээс сонгогчдын тоо УИХ-ын сонгуулийн жилүүд болох 1992 онд 24.591, 1996 онд 28.331, 2000 онд 28.650, 2004 онд 35.175, 2008 онд 40.366, 2012 онд 43.057, 2016 оны сонгуулиар 45.668 хүн бүртгэгджээ. 




Завхан аймгийн хүн ам 70.546 байгаагаас сонгогч иргэдийн тоо 1992 онд 47.807 байсан бол 1996 онд 49.708, 2000 онд 50.207, 2004 онд 43.198, 2008 онд 46.623, 2012 онд 44.635, 2016 оны сонгуулиар 45.370 байв. 

Булган аймагт нийт хүн ам 60.603 тоотой байгаагаас сонгогч иргэдийн тоо 1992 онд 30.211, 1996 онд 32.434, 2000 онд 34.366, 2004 онд 32.942, 2008 онд 34.223, 2012 онд 38.152, 2016 онд 39.490 байв. 



Аймаг Нийт хүн ам 1992 1996 2000 2004 2008 2012 2016

Өвөрхангай 113.157 52.215 57.831 61.526 62.522 70.204 71.878 72.316

Өмнөговь 63.307 22.027 23.039 26.263 27.134 31.036 37.038 40.831

Дундговь 44.762 25.220 25.506 24.659 27.663 27.506 28.824 29.659

Говьсүмбэр 16.256

Дорноговь 68.606 31.399 32.029 35.266 37.687 43.108 48.515 51.894

Сэлэнгэ 107.513 44.288 49.351 54.052 52.199 60.945 69.407 68.704

Төв  91.660 53.650 55.238 55.826 51.368 53.593 59.373 60.449

Дорнод 77.579 38.038 40.020 39.740 39.842 45.653 49.997 49.440

Хэнтий 73.663 36.442 37.121 38.252 37.948 42.150 45.426 46.916

Сүхбаатар 59.810 27.280 29.439 31.636 31.736 34.042 36.964 38.962

Баян-Өлгий 100.172 45.350 38.261 44.891 52.188 52.543 53.548 56.537

Архангай 93.000 46.510 49.863 54.170 53.276 54.472 56.676 59.538

Увс 83.223 43.344 42.758 39.597 38.367 39.255 37.431 43.486

Ховд 89.712 38.197 40.334 40.457 39.510 37.917 35.250 41.645

Хөвсгөл 135.095 55.363 57.783 58.008 56.817 58.253 56.045 62.407

Дархан-Уул 10.718 37.698 35.721 31.948 38.397 39.759 41.760 44.667




Холбоотой мэдээ