Халдварт өвчин 41,1 хувиар буурчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-18 11:27:25


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны 5 сарын байдлаар 1073 эх амаржиж, 1068 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 117 тохиолдол, төрсөн хүүхэд 128 тохиолдлоор буурсан байна.

Нас баралтын 293 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оноос 44 тохиолдол буюу 13,1 хувиар буурчээ. Нийт нас баралтаас эмнэлэгт нас барсан 48, осол гэмтлийн улмаас нас барсан 59, хорт хавдраар нас барсан 79 тохиолдол бүртгэгджээ. Халдварт өвчний 658 тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 460 тохиолдол буюу 41,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 497 нь бэлгийн замын халдварт өвчин эзэлж байгаа ажээ.

 


Холбоотой мэдээ