“Абстракт урлаг хувцас загварт" үзэсгэлэн худалдаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2020-06-17 17:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Абстракт урлаг хувцас загварт" үзэсгэлэн худалдаа 2020 оны зургадугаар сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд “Зайсан хилл” цогцолборт болно.


Торгон зураг бүхий даашинз, дээл, цүнх бүсний 2020 оны хавар, зуны шинэ коллекцийг энэ үеэр танилцуулах юм. Тухайлбал, Энгийн, өмсөхөд эвтэйхэн, өдөр тутмын, шинэ бүтээлүүдийг сонирхуулах юм байна.


Зөвлөхөөр Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд ажиллах бол Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Я.Оюунчимэгийн бүтээлүүд болон Цүнх ба бүсний Я.Эрдэнэчимэгийн бүтээлүүд байх аж. Мөн зураач, дизайнер Б.Сарнай, Э.Цагаанаагийн урлагийн гоёл чимэглэл, Шилмэл загвар агентлагийн загвар өмсөгч Т.Ундрах нар оролцоно.

Холбоотой мэдээ