Ихэнх нутгаар хүчтэй салхи шуурахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-05-10 16:40:08

Өнөө шөнө баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс  малчид, иргэд, зорчигчдод онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ