Сэвлэг үргээх, үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-06-16 07:37:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 26. Ангараг гараг. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал:  Төмөр

Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх,, дээдсээс халамж хүсэх,, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ