Үндэсний сүлжээ программ хүлээн авах гэрээнд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-15 12:35:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/ хоорондын nCEN программ ашиглах тухай гэрээг 2020 оны 6 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо байгуулав.  


Уг гэрээнд Монголын талыг төлөөлж ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн гарын үсэг зурсан юм. Ковид-19 цар тахлын улмаас ДГБ-ыг төлөөлж ДГБ-ын Нарийн бичгийн даргын газар уг гэрээнд 5 дугаар сарын 28-ны өдөр Брюссель хотноо гарын үсэг зуржээ.


Энэхүү гэрээний дагуу ДГБ нь nCEN /Гаалийн байгууллагын хууль сахиулах үндэсний сүлжээ/ программ ашиглах онцгой бус эрх бүхий, бусдад дамжуулж үл болох, оюуны өмчийн эрхийн шимтгэлгүй лицензийг Монголын гаалийн байгууллагад үнэ төлбөргүй олгох юм.

Холбоотой мэдээ