Аяллын хөтөч тайлбарлагчдын ур чадварын сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-15 11:23:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аяллын хөтөч тайлбарлагчдын мэргэжлийн ёс зүйтэй ажиллах чадвар олгох сургалт өнөөдөр /2020.06.15-16/ эхэллээ.


Тэд өөрийнхөө болон жуулчны аюулгүй байдлыг хангах, хууль эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын суурь мэдлэг, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших юм.


Тус сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо ажиллаж байгаа аж.



Мөн өнөөдөр “Guide 88" аялал жуулчлалын 45 хоногийн онлайн /Online/ сургалт эхэлж байгаа юм байна.

Холбоотой мэдээ