Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаад зорчигчдын тоо 95 хувиар багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын инфографик мэдээлэлд толилуулснаар Монгол Улсын хил нэвтэрсэн гадаадын зорчигчдын тоо 95 хувиар багассан байна.
ХХЕГ-ын уг мэдээллээр Монгол Улсын хил нэвтэрсэн нийт зорчигчдын тоо 2020 оны 5 дугаар сард 68 524 байсан бол оны эхэнд 662 517 байжээ. Энэ нь 86,6 хувиар буурсан үзүүлэлт гарч байна. Мөн Улсын хил нэвтэрсэн гадаадын зорчигчдын тоо 95 хувиар буюу оны эхэнд 97 мянга 173 гадаад зорчигч хил нэвтэрсэн бол 5 дугаар сард 4649 болж цөөрчээ.