Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг бүрэн хаахаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-11 12:32:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл дэх төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хааж нөхөн сэргээлт хийх ажил үргэлжилж байна.


Тодруулбал, Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн хог дарж булах ландфилыг хэсэгчлэн хааж, 12 га талбайг хөрсөөр хучин ногоон байгууламж болгон нөхөн сэргээж байгаа юм. Энэ ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендерээр шалгаруулж, 2 сарын хугацаанд ажлыг бүрэн дуусгахаар гэрээ байгуулсан байна.



Цаашдаа төвлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажлыг үе шаттай хийх бөгөөд ирэх жилүүдэд Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдийг бүрэн хаахаар төлөвлөжээ.


Нийслэлийн хэмжээнд 1.3 сая тонн хогийг Улаанбаатар хотын төвлөрсөн 3, захын дүүргүүдийн 3 цэгт буюу нийт 6 цэг дээр төвлөрүүлэн дарж булан, эцсийн устгал хийдэг. Харин өнөөдөр улс орнууд дарж булах технологийг ашиглахаас татгалзаж, аль болох бүрэн боловсруулах үйлдвэрлэлийн арга технологид шилжээд байгаа бөгөөд үүнийг манай улс хэрэгжүүлэхийг зорьж байна.

Холбоотой мэдээ