Хөвсгөлд 26 сул ажлын байрны тусгай шалгалт зарлалаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-10 09:40:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Төрийн албаны туслах түшмэлийн ангиллын гүйцэтгэх албан тушаалын 26 сул ажлын байрны тусгай шалгалт зарлалаа.

Шалгалтын бүртгэлийг 6 дугаар сарын 10-ны 09-17 цагийн хооронд цахимаар явуулна. Тус ажлын байрны сонгон шалгаруулалтад төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлэх боломжтой гэнэ. Мөн төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалын нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцох ажээ.

 

Холбоотой мэдээ