Ноолуурын урамшууллыг малчдын 97,4 хувьд олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 12056 малчин ноолуурын урамшуулал авах байснаас 11747 малчин буюу нийт малчдын 97,4 хувь нь өнөөдрийн байдлаар ноолуурын урамшууллаа авсан гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Аймгийн хэмжээнд 1,6 сая толгой ямаатай бөгөөд нийт 480 тн ноолуур тушаасан байгаа юм. Мөн 309 малчин өрхийн бичиг баримтын алдаатай мэдээллийг засварлан ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байгаа аж.