“Apple” хулгайлагдсан гар утаснуудыг ашиглах боломжгүй болгож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-04 13:03:48

НЬЮ-ЙОРК. /CNN/. Африк гаралтай америкчуудад цагдаа нар хатуу хандаж байгааг эсэргүүцсэнээс үүдэлтэй эмх замбараагүй байдлын үеэр брэндийн дэлгүүрүүдээс хулгайлагдсан “iPhone” ухаалаг гар утаснуудыг “Apple” компани ашиглах боломжгүй болгож, хааж байна.


Компани хулгайлагдсан ухаалаг гар утаснууд руу байсан дэлгүүрт нь буцааж өгөхийг хүссэн сануулга илгээжээ.


Коронавирусний цар тахлын улмаас түр хугацаагаар хаагаад байсан хэдэн арван дэлгүүрийнхээ үйл ажиллагааг “Apple” 5 дугаар сарын дунд үеэс сэргээжээ. Эмх замбараагүй байдал дэгдэх үеэр тус компанийн гар утас борлуулагддаг Нью-Йорк, Филафельфи, Вашингтон хотууд дахь худалдааны цэгүүд дээрэм тонуулд өртсөн байна. 


Африк гаралтай америк иргэн Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш Миннесота төдийгүй өөр олон муж улсад сүүлийн өдрүүдэд олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа юм. Жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын үеэр нийт 9839 хүнийг баривчилсан байна. 

Холбоотой мэдээ