Вашингтон хотод 250 цэрэг байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-02 12:15:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсанаас үүдэлтэй эмх замбараагүй байдлын үеэр нийслэл Вашингтон хотын аюулгүй байдлыг хангахын тулд АНУ-ын Батлан хамгаалах яам 250 хүртэл цэргийг тус хотод байрлуулах гэж байгаа тухай СNN телевиз Пентагон дахь эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Умард Каролина муж улсын Форт-Брэгг баазад байрлаж буй цэргүүдийг Вашингтонд шилжүүлэн байрлуулах аж. Вашингтон хотод хэдхэн цагийн дараа ирэх цэргүүд хотын аюулгүй байдлыг хангах даалгавартай боловч эсэргүүцлийн ажиллагаа эсвэл эмх замбараагүй байдалд оролцогчдыг баривчлахад цагдаа нарт туслахгүй байна.


“USA Today” сонинд даваа гарагт мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уильям Барр олныг хамарсан үймээнийг дарахын тулд цагдаагийн тусгай ангиудыг Вашингтонд илгээх шийдвэр гаргажээ


Түүнчлэн Вашингтон хотын дарга Мюриэл Боузер нийслэл хотод тогтоосон хөл хорих цагийг хоёр хоног сунгасан байна. Тэрбээр мөн Үндэсний гвардийн цэргүүдийг дайчилжээ.


Холбоотой мэдээ