АНУ-д 1 сая ам.долларын тусламж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-01 15:21:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АНУ-д 1 сая ам.доллартай тэнцэх тусламж олгохоор шийдвэрлэв.


АНУ-ын 1.8 сая иргэн коронавирусээр халдварлаж, 100 мянга гаруй хүн нас бараад байна. Иймд цар тахлын даван туулахад нь туслах зорилгоор 1 сая ам.долларыг Засгийн газрын нөөц сангаас олгох болжээ. Үүний өмнө Монгол Улс БНХАУ-д 30 мянган хонь өгөх болсон. Түүнчлэн ОХУ-д 1 сая ам.долларын тусламж олгохоор болсон юм.


Мөн Засгийн газрын хуралдаанаар Цэргийн төв эмнэлэгт 1.2 тэрбум төгрөг олгохоор болжээ. Тус эмнэлэг УОК-ын шийдвэрийн дагуу тусгай дэглэмд шилжиж, үндсэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосны улмаас их хэмжээний алдагдал хүлээгээд буй аж.

Холбоотой мэдээ