Завьт эргүүлийг ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-31 17:19:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Тус баярыг гэр бүл, өрх бүлээрээ эрүүл аюулгүй орчинд тэмдэглэн өнгөрүүлэх санаачилгыг гаргаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн баярын өдөр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Дэлгэрмөрөн голын дагуу завьт эргүүлийг хийж болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Хүүхдүүд хараа хяналтгүй усанд орох, голын эргээр тоглож наадах, олуулаа бөөгнөрөх зэрэг нь эрсдэлд өртөх аюултай тул өдрийн турш эргүүл хяналтыг хийх ажээ.

 

Холбоотой мэдээ