“Лалын улс”-ын толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/. “Лалын
улс” террорист бүлэглэлийн толгойлогчдын нэг, гол ухуулагч Мухаммад Хадир
Рамаданы талаарх мэдээлэлд АНУ 3 сая ам.долларын шан амласан тухай тус улсын
Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
“Rewards for
Justice” хөтөлбөрийнхөө хүрээнд Төрийн Департамент “Лалын улс” бүлэглэлийн
толгойлогчдын нэг Мухаммад Хадир Муса Рамаданыг олоход тус болох мэдээлэлд 3
сая ам.долларыг санал болгож байна” хэмээн баримт бичигт дурджээ. Абу Бакр
аль-Гариб нэрээр олонд танигдсан тэрбээр Иорданд төржээ.
Рамадан нь хүмүүсийг хэт давруу үзлийн нөлөөнд автуулах, бүлэгтээ элсүүлэх, өдөөн турхирах "Лалын улс" бүлэглэлийн суртал ухуулгын ажилд гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр гэм буруугүй иргэдийг хэрцгийгээр эрүүдэн шүүх, олноор нь цаазлах зэргээр суртал ухуулга хийсэн олон тооны дүрс бичлэгүүд, нийтлэлүүд, цахим платформ хийх, төлөвлөлт, зохицуулалтын ажлыг хариуцан ажилласан байна.