Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хонконгийн 1.85 сая оршин суугч дэмжжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-29 08:55:38

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг хангах тухай шинэ хуулийн төслийг дэмжсэн өргөдөлд Хонконгийн 1.85 сая оршин суугч гарын үсэг зуржээ.


Гарын үсэг цуглуулах хөтөлбөрийг Хонконгийн “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг дэмжих нэгдсэн фронт” байгууллагын идэвхтнүүд нэвтрүүлжээ. Оршин суугчид өргөдөлд интернетээр болон хотын гудамжуудад байгуулсан тусгай цэгүүд дээр гарын үсэг зурах боломжтой байжээ. Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Кэрри Лам шинэ хуулийн төслийг дэмжсэн өргөдөлд пүрэв гарагт гарын үсгээ зуржээ.


Хонконгийн засаг захиргааны өндөр дээд төлөөлөгчид мөн өргөдөлд гарын үсэг зурсан байна. Арван гурав дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын хаалтын хуралдаанд оролцсон төлөөлөгчид Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг боловсруулах тухай тогтоолыг баталжээ. Хэдэн мянган энгийн иргэн, хэдэн зуун бүлгийн санаачилгаар байгуулагдсан Нэгдсэн фронт хууль тогтоогчдын шийдвэрийг магтан сайшаасан байна. 


Холбоотой мэдээ