Камбож ШХАБ-ын яриа хэлцээний түнш орон боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-24 17:12:20

СИАНЬ /Хятад/. /TASS/. Камбож улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ яриа хэлцээний түншийн статусийг албан ёсоор олголоо.

Үүнтэй холбогдох баримт бичигт Камбожийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Хор Намхонг, ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев нар Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн засаг захиргааны төв болох Сиань хотод болсон Евразийн эдийн засгийн форумын үеэр гарын үсэг зурсан байна.

“Камбож улс ШХАБ-ын ажилд идэвхтэй оролцож, тус байгууллагатай хамтран ажиллах болно” гэж Хор Намхонг мэдэгджээ. Түүний хэлснээр, тус улсад цаашид ажиглагчийн статустай, алсдаа ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болно гэж найдаж байна.

Камбож улсад ШХАБ-ын яриан хэлцээний түншийн статус олгох тухай улс төрийн шийдвэрийг энэ оны долдугаар сард Уфа хотод болсон дээд хэмжээний уулзалтын дүнд гаргажээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд