COVID-19-ийн үед төрийн байгууллагын ажлыг хэвийн явуулах гарын авлага гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-22 14:16:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID 19-ийн үед төрийн байгууллагын ажлын хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь” цахим гарын авлагыг Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ.


Гарын авлагад COVID 19 цар тахлын талаарх олон улсын мэдээлэл болон халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар, сургалт судалгааг хорио цээрийн дэглэмийн үед хэрхэн зохион байгуулах, цахим хурлыг хийх зөвлөмжүүд, олон нийтийн уулзалт цугларалтын үед эрсдэлийг бууруулах санамж зэрэг сэдэв багтжээ.


Энэхүү цахим гарын авлага нь цаг үеийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд төрийн албан хаагчдын ажлын горим, иргэд, аж ахуй нэгж байгууллагаас төрийн үйлчилгээг хэвийн авах боломж, нөхцөлийг алдагдуулахгүй байх тухайд олон улсын арга туршлагыг багтааж,  COVID 19 цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар оновчтой шийдлийг олоход төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлогтой юм.


Цахим гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ