Аймгийн Сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-05-18 21:14:38
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Орхон аймгийн Сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сонгуулийн хорооны даргаар Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар М.Мөнхбаяр, гишүүдээр Б.Ганзориг, Д.Сайнбилэг, М.Жанболат, Н.Бямбацэцэг, А.Отгонбаяр, Д.Цолмон, Д.Чимгээ, О.Энхбаяр, А.Отгондарь нар ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд санал авах 38 байр буюу Баян-Өндөр суманд 35 хэсгийн хороо, Жаргалант суманд гурван хэсгийн хороог байгуулжээ.

 

Холбоотой мэдээ