УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-14 12:16:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элсэж буйгаа зарлав. Тэрбээр уг шийдвэрээ хэвлэлийнхэнд өнөөдөр танилцуулсан юм.


Тэрбээр, “Өнгөрсөн 4 жилд ганцаараа хичээж, дуу хоолойгоо нийтэд хүргэхээр зүтгэсэн ч миний санасанд хүрээгүй. Харин өнөөдөр олуулаа болж байгаадаа баяртай байна” хэмээв.


Хэвлэлийн хурлын үеэр АН-ын дарга С.Эрдэнэ тус намын 2020 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, намын дүрэм, туг, гишүүний батлахыг УИХ-ын гишүүн С.Жавхланд гардуулсан юм.


УИХ-ын гишүүн С.Жавхлан 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан. АН-д элссэнээр бие даан нэр дэвшихээ больж байгаа юм. Тус намын ҮБХ энэ сарын 16-нд хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд энэ үеэр С.Жавхлан гишүүнийг нэр дэвшүүлэх эсэх, аль тойрогт өрсөлдүүлэхийг шийдвэрлэнэ.


Ийнхүү энэ удаагийн парламентын бие даагч ганц гишүүн намд харьяалагдах боллоо. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШИНЭН байгуулж, өрх тусгаарласнаас хойш хуулиар бүлэг байгуулах боломжгүй болоод байсан АН С.Жавхлан, О.Баасанхүү нараар эгнээгээ тэлснээр энэ удаагийн парламент завсарлахын өмнөх өдөр бүлэгтэй болох боломжтой болж байна.

Холбоотой мэдээ