Истанбулаас 170 иргэнээ авчрах тусгай онгоц хөөрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотоос 170 иргэнээ авчрах тусгай онгоц өнөөдөр 09:35 цагт Улаанбаатараас хөөрлөө. Онгоц маргааш буюу 5 сарын 14-ний өдөр 07:30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай юм.
УОК-ын шийдвэрээр 5 сарын 13-нд БНТУ руу, 18-нд БНЭУ руу тусгай онгоц нисгэж, 5 дугаар сарын 14, 15-нд ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотуудаас Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахаар болсон билээ.