АН-ын дэд даргаар Б.Жаргаланг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-11 18:54:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 13 дугаар хуралдаан өнөөдөр болж тус намын дэд даргаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд Ерөнхийлөгч Б.Жаргаланг томиллоо.


Ардчилсан намын дэд дарга асан Б.Дэлгэрмаа нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намын дэмжлэг авахгүйгээр бие даан нэр дэвшиж байгаа тул ийнхүү улс төрийн намаас татгалзаж байгаа юм.


Намын дэд даргаар сонгогдсон Б.Жаргалан нь АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ.

Холбоотой мэдээ