“Соёлын өв-Хөгжлийн дархлаа” аяны шилдгүүд шалгарлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-05-11 17:10:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас зарласан “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” аяны шилдгүүд шалгарчээ.

Ингэ хөөслөх зан үйл, гурван үеийн ёочин хөгжимчдийн тоглолт, хулсан хуур тоглох арга барилыг харуулсан нэвтрүүлэг, урлаг уран сайхны бичвэрүүдээрээ Төгрөг сумын Соёлын төв уралдааныг тэргүүллээ.

Удаар байруудад Хайрхандулаан, Хархорин, Өлзийт сумын Соёлын төвийнхөн шалгарсан байна. Соёлын биет болон биет бус өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, хойч үед эх нутаг, өв соёлоо бахархах үзэлд төлөвшүүлэх зорилго бүхий тус аяныг нэг сарын турш зохион байгуулсан юм. Аянд аймгийн соёл, урлагийн 22 байгууллагаас соёлын биет болон биет бус өв, өвлөн уламжлагчид, эх орны сэдэвтэй 400 орчим бичлэг, мэдээллийг цахим сүлжээнд нийтэлжээ.

 

Холбоотой мэдээ