ОХУ-д 4.6 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-06 15:32:58

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-д 4.6 сая гаруй хүнийг коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан тухай тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ. Үүнээс гадна “COVID-19-н сэжиг бүхий тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор нийт 227 мянган хүнийг эмчийн хяналтанд байлгаж байгаа аж.


Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад нийт 173 мянган хүнээс коронавирусний шинжилгээ авсан байна. Москва хотод өдөр бүр 40 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд нийт хамрагдсан хүний тоо тус хотод 1 саяд хүрчээ.


Сүүлийн долоо хоногт Москва хотод коронавирусний шинжилгээнд хамрагдсан хүний тоо хийгээд эмнэлгийн тусламж, үйлчилгээг авсан хүний тоо 2 дахин нэмэгджээ. 

Холбоотой мэдээ