А.Гутерриш: Ялалтын 75 жилийн ойн тунхаглалыг НҮБ-ын бүх гишүүн улс дэмжинэ гэдэгт найдаж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-04 17:25:40

МОСКВА. /ТАСС/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Ялалтын 75 жилийн ойд зориулсан тунхаглалыг тус байгууллагын бүх гишүүн улс дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.


“Бид бүх гишүүн улсыг оролцуулан Ерөнхий Ассамблейгаас зохион байгуулах баярыг хурлыг хийхээр төлөвлөж байна. Нацизмыг ялж, Дэлхийн II дайныг төгсгөл болгосон ялалтын талаарх НҮБ-ын дүгнэлтийг тусгах энэ Тунхаглалыг гишүүн орнууд дэмжинэ хэмээн бид найдаж байна” гэж А.Гуттериш ТАСС агентлагийн орлогч дарга Михаил Гусманд ярилцлага өгөх үеэрээ онцлон тэмдэглэлээ.


Үүний сацуу НҮБ мөн 75 жилийн ойгоо тэмдэглэж байгааг А.Гуттериш сануулан дурдаад “Ялалтын үр дүнд энэ байгууллага бий болсон, Ялалт байгуулаагүй бол НҮБ байхгүй байх байсан” гэлээ


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан тогтоолын төслийг боловсруулж байгаа тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өмнө нь ТАСС агентлагт мэдээлж байсан юм. Уг баримт бичгийг хамтран зохиогчид нь Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг /ТУХН/, БНХАУ болон НҮБ-ын гишүүн бусад улс гэдгийг сайд дурдаж байв. Түүний хэлснээр, цар тахал намжиж, НҮБ-ын үйл ажиллагаа хэвийн болсны дараа Ерөнхий Ассамблейн хуралдааныг зарлан хуралдуулж магадгүй ажээ. 

Холбоотой мэдээ