Сумдад соёлын төв, цэцэрлэг шинээр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-05-01 17:57:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баяндэлгэр, Халзан суманд хүүхдийн цэцэрлэг, Түвшинширээ, Уулбаян суманд соёлын төв шинээр барьж байна.

Соёлын төвүүдийн тухайд тус бүр нь 2,1 тэрбум өртөгтэй, 240 хүний суудалтай. Түвшинширээ сумын соёлын төвийн барилгыг “Хөх хайрхан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 1-нд, Уулбаян сумынхыг  9 дүгээр сарын 1 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Халзан сумын хүүхдийн цэцэрлэг нь 100 хүүхдийн, Баяндэлгэр сумынх 200 хүүхдийн багтаамжтай. Дээрх барилгуудын гүйцэтгэл бүгд 30-50 орчим хувьтай үргэлжилж байна. 


Холбоотой мэдээ