Он гарсаар 59 ой, хээрийн түймэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-01 14:36:19
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны эхний дөрвөн сард Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.


Түймэрт 83 413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.


Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 сарын 10-ны өдөр, 9 сарын 20-ны өдрөөс 11 сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрддэг, хуурайшилт бүхий “Түймрийн аюултай үе” гэж үздэг.


Иймд дээрх хугацаанд  ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ